Шилдэг залуу гурван эрдэмтэн Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ
Чихэнд чимэгтэй
2024-12-31
Шинжлэх ухаан, анагаах ухааны шилдэг залуу гурван эрдэмтэн Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ. Уламжлалт анагаах ухаан, технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан У.Мядагбадам, ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Э.Батмагнай, АШУҮИС-ийн Био-Анагаахын сургуулийн физиологийн тэнхимийн багш Э.Мөнхсоёл нарт өчигдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нэрэмжит шагналаа гардуулсан байна. Уламжлалтын салбарын судлаач У.Мядагбадамын тухайд, хүдрийн заарын түүхий эд, уламжлалт “Ноцог-6” үрэл, хоол боловсруулалтыг сайжруулах Халифорте бэлдмэл, Колсаурин сироп эмийн технологийг судалж, хэр чанартай, аюулгүй вэ гэдгийг тогтоож эмнэлзүйн практикт нэвтрүүлжээ. Түүнчлэн шагнал хүртсэн АШУҮИС-ийн багш Э.Мөнхсоёл яс болон мэдрэлийн эдийн эмгэгүүдийн шалтгааныг тогтоох судалгаа хийснэс гадна 10 гаруй бүтээлээ олон улсын мэдээллийн санд бүртгэлтэй сэтгүүлд хэвлүүлж, судлаачийн чансаагаа олон улсад ахиулжээ. Харин геофизикч Э.Батмагнай газрын гүний дулааны нөөцийг үнэлэх, хэрэглээнд нэвтрүүлэх судалгааг анх удаа цахилгаан соронзон онолын арга зүй, практик хэмжилтийн технологийг хослуулан гүйцэтгэж, газрын ховор элемент, газрын тос болон ашигт малтмалын ордуудын геофизикийн хайгуулын шинэлэг арга зүйг эх орондоо хөгжүүлэн үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд хувь нэмрээ оруулжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.