Малчид энэ онд 16.1 сая төл бойжуулжээ
Чихэнд чимэгтэй
2024-12-31
Мал аж ахуйн салбарын 2024 оны урьдчилсан дүн мэдээг Үндэсний статистикийн хорооноос өчигдөр танилцууллаа. Улсын хэмжээнд малчид 16.1 сая төл бойжуулж, 57.6 сая толгой мал тоолуулжээ. Нийт мал сүргийн 42.5 хувь нь хонь, 39.8 хувь нь ямаа, 8.8 хувь нь үхэр, 8.1 хувь нь адуу, 0.8 хувийг тэмээ тус, тус эзэлж байна. Тэгвэл Хөвсгөл аймаг 5.2 сая, Өвөрхангай аймаг 5.1 сая, Төв аймаг 4.2 сая, Архангай аймаг 4.1 сая, Баянхонгор аймаг 4 сая толгой мал тоолуулан улсад тэргүүлжээ. Үүнээс Архангай аймаг адуу, үхрээр, Өмнөговь аймаг тэмээгээр, Өвөрхангай аймаг хониор, Баянхонгор аймаг ямааны тоогоор бусдаараа илүүрхсэн байна. Дашрамд дурдахад, малын тоо өмнөх оноос долоон сая толгойгоор буурчээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.