Засгийн газрын гишүүд баяраар амрахгүй
Чихэнд чимэгтэй
2024-12-31
Агаарын бохирдлыг бууруулах, хүн амын эрүүл мэндийг хамгаалах зорилгоор нийслэлийн хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллагыг энэ сарын 20-ноос эхлэн ирэх оны гуравдугаар сарын 1-нийг хүртэл өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн билээ. Энэ хугацаанд Засгийн газрын гишүүд, агентлагийн дарга нар, нийслэлийн бүх шатны Засаг дарга, ААН, байгууллагын удирдлагууд Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ болон Гамшгаас хамгаалах тухай хууль тогтоомжид заасан арга хэмжээг хэрэгжүүлж ажиллах үүрэгтэй юм. Тэгвэл үүнтэй холбогдуулж баяр, амралтын өдрүүдэд Засгийн газрын гишүүд бэлэн байдалд ажиллахыг Ерөнхий сайд өчигдөр үүрэг болголоо. Мөн нийслэлийн Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүн гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллах юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.