images

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ордын ашиглалтын хугацаа 55 жилээр нэмэгджээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-12-31


   “Эрдэнэт үйлдвэр”-ийн Монгол улсын эдийн засаг, нийгэмд үзүүлж буй нөлөөг тооцоолсон судалгааг энэ сарын 12-ны өдөр “Эм Эм Си Жи” судалгааны байгууллагаас танилцууллаа. Судлаачид “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ордын нөөцийг дахин тооцоолж, 55 жилээр илүү үр өгөөжөө өгөх боломжтойг тодорхойлжээ. Анх 1973 онд 521 сая тоннын нөөцтэй 34 жил ажиллах тооцоотой байгуулагдсан тус газар өнөөдөр 46 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа билээ. Тэгвэл шинэ тооцооллоор ордыг 2079 оныг дуустал ашиглах боломжтой ажээ. “Эрдэнэс Монгол” нэгдэлд хамаарах Улсын төсвийн орлогын гуравны нэгийг бүрдүүлдэг тус үйлдвэр нь өнгөрсөн онд Монголбанканд 1.1 тэрбум ам доллар борлуулсан нь манай улсын гадаад валютын нөөцийн 28.3 хувийг бүрдүүлжээ. Мөн нийт ажиллагсдын төлсөн нийгмийн даатгалын шимтгэл 11 мянган ахмад настны тэтгэвэртэй тэнцэж байгаа бол цар тахлын үед 980 мянган айл өрхийн цахилгаан, дулааны төлбөрийг 100 хувь хариуцсан байна. Мөн нийт 6900 ажилтантай ч шууд болон шууд бусаар орон нутагт 22 мянган ажлын байрыг бий болгодог ажээ.  

 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.