images

Чех хэл сонирхогчдод зориулсан зуны тэтгэлэг зарлагдлаа

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-01-02


   Чехийн Боловсрол, залуучууд, биеийн тамирын яам жил бүрийн 7-9 дүгээр сард зохион байгуулдаг слав судлалын зуны сургалтын тэтгэлэгт хөтөлбөрөө зарлалаа. Чех хэл, соёлыг сонирхон судалдаг оюутан, төгсөгч, багш, ажилтнуудад зориулсан тус сургалт нь 3-4 долоо хоног үргэлжилдэг бөгөөд энэ сарын 31-нийг хүртэл монголчуудыг цахимаар бүртгэхийг Боловсролын яамнаас мэдээллээ. Мөн тэтгэлгийн шаардлагад Монгол улсын иргэн, 18-аас дээш настай байх, чех хэлний А1 түвшний эсвэл англи хэлний В2 түвшний мэдлэгтэй байхыг тусгажээ. Тэнцсэн тохиолдолд сургалтын төлбөр, дотуур байр, соёлын арга хэмжээ болон аялалд үнэгүй хамрагдах эрх, зарим нийтийн тээврийн зардлыг Чехийн Боловсрол, залуучууд, биеийн тамирын яамнаас гаргана. Харин олон улсын тээврийн зардал, виз олголттой холбоотой зардлууд, даатгалын зардлыг оюутан өөрөө төлөх юм. 

Бүртгэлийн системтэй холбоотой мэдээллийг 7577-8080 дугаарт ажлын өдөр 09:00-12:00 цагийн хооронд, бүртгэлийн талаарх лавлагаа, мэдээллийг Боловсролын яамны 51-263594 дугаарт холбогдож авах ажээ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.