Хятадын хамгийн хүйтэн цэгт болсон марафоноос монголчууд алт, мөнгөн медаль хүртлээ
Чихэнд чимэгтэй
2025-01-02
Өвөр Монголын Хөлөнбуйр аймгийн нутаг Genhe буюу Гэгээн гол хотод болсон 11 дэх удаагийн олон улсын хэт хүйтний марафоноос Дорнод аймаг дахь Зэвсэгт хүчний 0327 дугаар ангийн алба хаагчид алт, мөнгөн медаль хүртлээ. Манай улсаас эрэгтэй, эмэгтэй нийт найман тамирчин оролцсоноос тус ангийн тамирчин Г.Уугантуяа алт, ахлах ахлагч Л.Амардэлгэр мөнгөн медаль хүртсэн байна. Л.Амардэлгэр тус тэмцээнд 21 км-ийн төрөлд 1500 тамирчинтай өрсөлджээ. Г.Уугантуяагийн хувьд 2018 онд Тайванийн Тайпэйд болсон 24 цагийн гүйлтийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд долдугаар байр, мөн тухайн ондоо Дорнод аймагт болсон олон өдрийн 225км гүйлтийн тэмцээнд хоёрдугаар байранд шалгарч байв. Энэ удаагийн марафон зохиогдсон Өвөр Монголын Гэгээн гол хот нь БНХАУ-ын хамгийн хүйтэн цэг гэгддэг бөгөөд 2009 оны өвөл -58 хэм хүрч байжээ.
Гэрэл зургийг: МОНЦАМЭ агентлаг.
Эх сурвалж: "Дорнод дата" студи.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.