images

Энхтайвны өргөн чөлөөгөөр зөвхөн зөвшөөрөлтэй тээврийн хэрэгсэл зорчино

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2022-12-05


     Офицеруудын ордноос Таван шарын автобусны буудал хүртэлх нэгдүгээр эгнээний зорчих хэсгээр өнөөдрөөс зөвхөн зөвшөөрөлтэй тээврийн хэрэгслийг зорчуулахаар болжээ. Тухайлбал Энхтайваны өргөн чөлөөгөөр нийтийн тээврийн болон хүүхдийн автобус, троллейбус, шуурхай албаны автомашин, зөвшөөрөлтэй суудлын такси, тулгуур эрхтний бэрхшээлтэй хүний таних тэмдэгтэй машинаас бусад тээврийн хэрэгслийг зорчуулахгүй гэдгийг Тээврийн Цагдаагийн албанаас мэдээлсэн байна. Үүнийг мөрдүүлж эхлэхээр 400 гаруй алба хаагчдыг нэмж, “Чиглэлийн тээврийн хэрэгсэл”-ийн эгнээнд хяналт тавьж ажиллуулахаар болсон байна. Эдгээр алба хаагчид нь Замын хөдөлгөөний оргил ачааллын үеэр өдөр тутмын замын хөдөлгөөн зохицуулж буй алба хаагчидтай нийлээд  200 гаруй хяналтын цэгт хоёр ээлжээр ажиллах юм. Нэгдүгээр эгнээгээр зорчих зөвшөөрөлгүй тээврийн хэрэгслүүд тус эгнээнд орж зөрчил гаргасан тохиолдолд торгууль ноогдуулах ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.