АНУ-аас Монголд сууж байсан Элчин сайд Жонатан Эдлтоны 2024 онд уншсан шилдэг ном
Чихэнд чимэгтэй
2025-01-02
АНУ-аас Монгол улсад суух Элчин сайдаар ажиллаж байсан Жонатан Эдлтон 2024 онд уншсан шилдэг номоороо Жэк Уэтерфордын “The Emperor of the Seas: Khublai Khan and the Making of China” хэмээх номыг нэрлэж “Global Atlanta” сайтад шүүмж нийтлүүлжээ. Уг ном өнгөрөгч оны 10 дугаар сарын эцсээр худалдаанд гарсан шинэхэн бүтээл юм. Номд Хубилай хаан өнөөгийн Хятадын тэнгисийн цэргийг байгуулж, хөлөг онгоц бүтээж, далайчдыг ажиллуулж, далайг Торгоны замын нэгэн адил Дундад Ази, Европыг холбосон худалдааны найдвартай зам болгохоор зорьж байсан тухай өгүүлдэг байна. Чингисийн одонт түүхч Ж.Уотерфорд өмнө нь “Genghis Khan and the Making of the Modern World”, “The Secret History of the Queens of Mongolia”, “Genghis Khan and the Search for God” ном гаргасан билээ.
Эх сурвалж: "Синьхуа" агентлаг.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.