АНУ-ын эмч нар Монголд чих хамар хоолой, мэдрэлийн мэс засал үнэгүй хийнэ
Чихэнд чимэгтэй
2025-01-02
АНУ-ын "Virtue" сангаас жил бүрийн 5-6 дугаар сард эрүүл мэндийн чиглэлээр хүмүүнлэгийн тусламж үйлчилгээний аяныг санаачлан өрнүүлдэг билээ. Энэ хүрээнд тус улсын мэдрэлийн мэс засал, толгой хүзүү, нүд, чих хамар хоолойн мэс заслын эмч нар Улсын I, III төв эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төвд ирж, иргэдэд мэс засал, монгол эмч нарт ажлын байрны сургалт хийдэг юм. Тэгвэл маргаашнаас эхлэн хоёрдугаар сарын 28-ныг дуустал чих хамар хоолойн эмгэг, мэдрэлийн болон нүдний мэс заслын хавсарсан оноштой иргэдийг урьдчилсан үзлэгт хамруулах гэж байгааг УНТЭ-ийн чих хамар хоолойн эмч Н.Ган-Эрдэнэ цахим хуудсаараа дамжуулан мэдээллээ. АНУ-ын эмч нар мэс засал хийх хүний мэдээлэлтэй урьдчилан танилцаж, шаардлагатай мэс заслын багажаа бэлдэж ирдэг учир уг үзлэгийг зохион байгуулдаг байна. Ингэхдээ иргэд даваа гарагт 13-14 цагийн хооронд 99249922, 99122121 дугаарт холбогдож, үзлэгийн цаг товлон УНТЭ-ийн зүүн талд байрлах LUX Center-д баасан гарагийн 17-19 цагийн хооронд ирж үзүүлэх ажээ. АНУ-аас ирэх эмч нарын бүрэлдэхүүнд АНУ-ын Нью-Йоркт төвтэй "The Mount Sinai" их сургуулийн эмнэлгийн хамар судлалын профессор Майкл Шохет, АНУ-ын Калифорнийн их сургуулийн эмнэлгийн чих судлалын профессор Жак Шохет нар багтаж буй.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.