images

Английн премьер лигийн тоглолтын үеэр Монгол улсыг сурталчиллаа

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2025-01-02


   Монгол улсын Соёлын яам Английн "Fulham F.C." багтай Монголд зочлох жилийг сурталчлах гэрээг 2024 оны зургаадугаар сард байгуулсан билээ. Энэ хамтын ажиллагааны хүрээнд Монгол улсын Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жилийг ойн баярыг тохиолдуулан 12 дугаар сарын 29-нд премьер лигийн "Fulham F.C.", "Bournmouth F.C." багийн тоглолтын үеэр манай улсыг сурталчилжээ. Ингэхдээ Монгол Улсаас Их Британид суугаа Элчин сайдын яамтай хамтран “Go Mongolia” брэндийг сурталчлах өдөрлөг, соёлын арга хэмжээг зохион байгуулж, баярын мэндчилгээ дэвшүүлсэн байна. Тухайлбал, “Go Mongolia” брэндийн танилцуулга бичлэгийг үзүүлж, сурталчилгааны хэвлэмэл хуудсыг тарааж, тус аяны лого бүхий "Fulham F.C" клубын бэлтгэлийн хувцсыг өмссөн монгол хүүхдүүд талбайд гарч, тоглолтыг хөтөлж, хөгжөөнт тэмцээн зохион байгуулжээ. Мөн язгуур урлагийн “Nomadic tunes”, “Хуур” хамтлаг хамтарсан тоглолт хийж, үндэсний хувцасны загвар үзүүлсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.