Улаанбаатар төмөр зам хоёр дахь жилдээ шагналт цалингаа 200 хувиар тооцно
Чихэнд чимэгтэй
2025-01-03
Улаанбаатар төмөр зам ХНН-ийн удирдлагууд 2024 оны ажилчдынхаа жилийн эцсийн үр дүнгийн шагналт цалинг 200 хувиар тооцож олгохоор болжээ. Ингэснээр төмөр замчид хоёр дахь жилдээ 13 дахь сарынхаа цалинг энэ журмаар тооцуулан авах гэж байна. Тус байгууллага 2023 онд тээвэрлэсэн ачаа тээврийн амжилтыг нэг сая тонноор ахиулж, өнгөрсөн онд 33.4 сая тонн ачаа тээвэрлэжээ. Мөн тээврийн тарифыг алдагдалгүй болгох ажлыг богино хугацаанд хэрэгжүүлж, 21 төрлийн ачааны хоёроос бусдыг алдагдалгүй тээвэрлэсэн учир уг шийдвэрийг жилийн эцсийн тайлангийн хурлаараа мэдэгджээ. Төмөр замчдын хэлж буйгаар, шагналт цалингаа хоёр хувааж олгох гэнэ. Улаанбаатар төмөр зам ХНН нь өнгөрсөн оны дөрөвдүгээр сард 16 мянган төмөр замчныхаа үндсэн цалинг 10 хувиар нэмсэн тухайгаа мэдээлсэн билээ. Үүнийгээ дагаад тус компанийн удирдлагууд тээвэр зохион байгуулалтыг сайжруулж, гадаад сургалт, хурал чуулган, тэмцээн уралдаан, гадаад томилолтоо бууруулах замаар зардлаа танана хэмээн мэдэгдэж байв.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.