2030 он гэхэд Монголд “E-Mart” сүлжээ дэлгүүр 10-аас дээш салбартай болно
Өмнөд Солонгосын “E-Mart” сүлжээ дэлгүүр өнгөрөгч сард Монголд тав дахь салбараа нээсэн билээ. Тэгвэл тус дэлгүүрт худалдаалдаг “No Brand” брэндийн бүтээгдэхүүний борлуулалт өнгөрсөн оны 1-11 сард 24 хувиар нэмэгдсэн талаар “The Chosun Daily” сонин мэдээлжээ. Мөн Монголд орж ирээд есөн жил болж буй тус дэлгүүрийн борлуулалт жил ирэх бүр өсөж байгаа бөгөөд 2023 онд борлуулалт нь өмнөх жилээсээ 11, энэ жил өмнөхөөсөө 19 хувиар нэмэгдсэн байна. Иймд тус байгууллагын Гадаад дахь үйл ажиллагааг хариуцсан захирал Чой Жон Гюн “Монголд 2030 он гэхэд “E-Mart” дэлгүүрийн арваас олон салбар нээхээр төлөвлөж байна” гэжээ. “Драгон” автобусны терминал дээр нээсэн тав дахь салбар нь 1093 м.кв талбайг хамарсан бөгөөд энэ талбайн 70 хувьд боловсруулсан хүнс худалдаалж байгаа аж. Харин үлдсэн талбайд нь жижиг савлагаатай амттан, уух зүйлс, аяллын бүтээгдэхүүн худалдаж байгаа нь тус терминалаар дамжин өнгөрөх хэрэглэгчдэд чиглэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.