Тосонцэнгэл сумын дулааны цахилгаан станцад туршилтын галлагаа хийжээ
Чихэнд чимэгтэй
2025-01-03
Завхан аймгийн Тосонцэнгэл суманд 2022 онд барьж эхэлсэн 30 мВт дулааны цахилгаан станцад оны босгон дээр туршилтын галлагаа хийжээ. "Жем" группийн эзэмшлийн “Тосон Энержи” компани уг бүтээн байгуулалтыг 130 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьснаас гадна Тосонцэнгэл-Тэлмэн сумын нутгийг хамарсан “Булнай” нэртэй 110 кВт-ын 61 км урт цахилгаан дамжуулах шугамыг босгож хүчдэлд залгасан юм. Улмаар станцынхаа сүүлийн шатны туршилт тохиргоонуудыг 2024 оны сүүлээр хийсэн байна. Тус станцаас энэ сард Завхан, Говь-Алтай аймагт эрчим хүч нийлүүлэхээр төлөвлөжээ. Цахилгаан станцын нүүрсний эх үүсвэрийг Могойн голын нүүрсний уурхайгаас хангана. Мөн бүтээн байгуулалтаар 100 гаруй ажлын байр бий болох тооцоо гарсныг өнгөрсөн оны наймдугаар сард “Тосон Энержи” компанийн гүйцэтгэх захирал М.Түвшинбат мэдээлж байв.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (3)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Хотын иргэн
Их сайхан мэдээ байна. Хувийн хэвшлийн ийм ажлыг төр засгаас бүх талаар дэмжих нь чухал шүү.
2025-01-03
Хариулах (4) (0)ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
тийм шүү
пиздааа гайхалтай. Хувийн хэвшил л хийнэ дээ . энэ нэг салгалсан төр нь ганц ч станц барьж чадахгүй чацага цариалааад байж байдаг.
2025-01-03
Хариулах (5) (0)ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Орон нутгийн иргэн
Сайхан шүү дээ. Бид ингээд цахилгааны хараат бус болоход бэлэн боллоо...
2025-01-06
Хариулах (1) (0)ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.