Боловсролын зээлийн сангийн 5.9 тэрбум төгрөгийг эргэн төлүүлжээ
Чихэнд чимэгтэй
2025-01-06
Улсын ерөнхий прокурорын газраас Боловсролын зээлийн сангийн зээл, тэтгэлгээр гадаадын их, дээд сургуульд сурсан 2288 хүний материалтай танилцаж, үүнээс 941 хүний 47.1 тэрбум төгрөгийн зээлийг чөлөөлсөн үндэслэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгааг мэдээллээ. Мөн өнөөдрийн байдлаар 2115 хүний хувийн хэрэг, материалд үзлэг хийж, 1652 хүнээс гэрчийн мэдүүлэг авч, 900 орчим зөрчил илрүүлээд байгаа ажээ. Тухайлбал, Боловсролын сайдын тушаалд заасан хугацаанаас хэтрүүлэн санхүүжилт олгосон, Боловсролын зээлийн сантай гэрээ байгуулаагүй, нэр заагаагүй иргэнд санхүүжилт олгосон, суралцагчийн хувийн данс руу шилжүүлсэн, заасан сургуулиас өөр сургуулийн данс руу шилжүүлсэн гэх хэд хэдэн зөрчил илэрсэн байна. Тэгвэл мөрдөн шалгах ажиллагааны явцад Боловсролын зээлийн сангаас тэтгэлэг авсан 345 суралцагч 5.9 тэрбум төгрөгийн зээлээ эргэн төлжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.