images

Монголчууд 2025 онд гадаадын 11 үзэсгэлэнд оролцоно

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-01-06


   Жижиг, дунд үйлдвэрийн газраас 2025 онд зохиогдох дотоод гадаадын үзэсгэлэн худалдаа, хөрөнгө оруулалтын форум зохион байгуулах арга хэмжээний төлөвлөгөөг танилцууллаа. Үүнд АНУ, Европын Холбооны орнууд, Австрали, Өмнөд Солонгос, Япон, Итали, Орос, Хятад, Канад, Казахстанд болох гадаадын 11, Улаанбаатар хот болон Дархан-Уул аймагт болох дотоодын найман арга хэмжээг тусгажээ. Монголын жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн зах зээлийг тэлэх, борлуулалтыг дэмжих зорилготой уг арга хэмжээг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд зохион байгуулна гэдгийг Хүнс хөдөө аж ахуйн яамнаас мэдээлсэн байна. Иймд тухайн улс орнуудад үзэсгэлэн, арга хэмжээ зохион байгуулах, оролцогчдын виз, нислэг болон ачаа тээврийн асуудлыг шийдвэрлэх, тухайн улсад төлөөлөлтэй, зар сурталчилгаа, мэдээ мэдээлэл түгээх туршлага, чадвартай төрийн бус байгууллага, ААН-үүдийг хамтарч ажиллах боломжтойг онцолсон байна. Харин үзэсгэлэн арга хэмжээнд оролцох сонирхолтой ААН-үүдийг цахимаар бүртгэж эхэлжээ. Үзэсгэлэн арга хэмжээ хэзээ, ямар хотод зохион байгуулах хуваарийг доорх хүснэгтээс дэлгэрэнгүй харна уу. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.