Өвөр Монголд болсон халз барилдаанд Архангайн бөхчүүд дэд байр эзэллээ
Чихэнд чимэгтэй
2025-01-06
Өвөр Монголын Шилийнгол аймгийн Шилийн хотод өчигдөр “Азын хорвоо” монгол бөхийн багийн халз барилдаан боллоо. Тус барилдааны тэргүүн байранд Өвөр Монголын нэгдүгээр баг, дэд байранд Архангай аймгийн "Бөхбилэгт" дэвжээний баг, III байранд Өвөр Монголын хоёрдугаар баг, IV байранд Булган аймгийн "Булганхан" дэвжээний залуу бөхчүүд тус тус шалгарчээ. Бөхчүүд Өвөр Монгол бөхийн өмсгөл өмсөж, тэндхийн дүрмээр зааланд барилдсан бөгөөд тэргүүн байрыг 60000 юань, дэд байрыг 30000 юанийн мөнгөн шагнал дагалдсан байна. Өвөр Монголыг зорьсон бөхчүүдийн багт улсын арслан Р.Пүрэвдагва, улсын начин Д.Ганзориг, улсын харцага О.Мөнх-Эрдэнэ нар хамт явжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.