images

Харбин хотод болсон мөсөн сийлбэрийн тэмцээнд монголчууд түрүүллээ

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2025-01-06


   Хятадын Хармөрөн мужийн Харбин хотноо олон улсын 36 дахь удаагийн мөсөн сийлбэрийн тэмцээн боллоо. Энэ тэмцээнд Монгол, Хятад, Өмнөд Солонгос, Орос, Испани, Америк, Эквадор, Франц, Энэтхэг, Мексик, Серби, Монтенегро улсын 60 сийлбэрч хоёр хоёроороо 30 баг болж оролцсон байна. Монголоос дөрвөн баг оролцсон бөгөөд З.Ганжаргал, Х.Алтанхүү нар түрүүлж, Д.Цэрэнбат, Б.Баярсайхан нар дэд байр эзэлжээ. Мөн өнөөдөр Харбин хотод 27 дахь удаагийн цасан сийлбэрийн тэмцээн эхэллээ. Энэ тэмцээнд Монгол, Хятад, Орос, Казахстан, Өмнөд Солонгос, Энэтхэг, Франц, Эквадор, Индонези, Испанийн 100 сийлбэрч оролцож байна.

Гэрэл зургийг мөсөн сийлбэрч Д.Цэрэнбатын фэйсбүүк хуудаснаас авав.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.