images

АНУ-д ирэх сард хавдрын мэргэжилтнүүдийг бэлдэнэ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-01-06


   Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр Хавдар судлалын үндэсний хоёрдугаар төв барих газарт ажиллаж, аль болох богино хугацаанд ашиглалтад оруулахын төлөө хичээж ажиллахыг холбогдох албаныханд захилаа. Засгийн газраас Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, Баянголын аманд уг төвийг барихаар болсон билээ. Нийт 95 мянган м.кв талбай бүхий энэ төвийн дэд бүтцийг барихад шаардагдах хөрөнгийг энэ оны улсын төсөвт тусгасан бөгөөд ойрын 2-3 жилийн дотор барьж дуусгах юм. Мөн төвд ажиллах 1500 эмч, ажиллагсдыг ирэх сараас АНУ-ын Юта мужийн их сургуультай хамтран сургаж эхэлнэ. Үүнээс өмнө буюу өнгөрсөн оны аравдугаар сард Юта мужийн их сургуулийн захирал Тайлор Рандалл ажлын айлчлалаар ирэх үедээ Монгол улсад хөхний хорт хавдрын клиник байгуулж, умайн хүзүүний хорт хавдрыг эмчлэх технологийг нутагшуулах хүсэлтэй байгаагаа хэлж байсан юм. Манай улсад хорт хавдрын өвчлөл, нас барагсдын тоо жил ирэх тусам нэмэгдэж байгааг ДЭМБ-аас мэдэгдээд байгаа билээ. Иймд Хавдар судлалын үндэсний төвийг өргөтгөх, аймгуудын эмнэлгийг техник, тоног төхөөрөмжөөр хангах хөрөнгийг улс, орон нутгийн төсөвт тусгаж ажиллах бодлогыг төрөөс барьж байна.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.