images

Монгол улс цахим спортын комисстой болов

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-01-07


   Монголын Үндэсний Олимпын хороо дэргэдээ цахим спортын комисс ажиллуулахаар болжээ. Тус комиссыг МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг ахлах бол дэд даргаар Г.Бат-Эрдэнэ, гишүүдээр Азийн цахим спортын холбооны гишүүн Д.Буяндэлгэр, МҮОХ-ны тамирчдын комиссын дарга Д.Отгондалай, МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган болон Д.Батмөнх, Т.Халиунаа, Ш.Батбаяр, А.Ундрал нар ажиллах юм. Тэд Монголын цахим спортын баг тамирчдыг Олон улсын Олимпын хорооноос хүлээн зөвшөөрөгдсөн наадмуудад оролцоход зохион байгуулалтаар хангах үүрэг хүлээнэ. ОУОХ-оос 2023 онд цахим спортыг Олимпын хөдөлгөөний нэг хэсэг болгох санаачилгыг гаргаж, дэргэдээ цахим спортын асуудал хариуцсан комисстой болсон бол манай улс үүнээс нэг жилийн дараа комисс байгуулж, анхны хуралдаанаа өнгөрөгч сарын 31-ний өдөр хийсэн юм. Мөн олон улсад анх удаа “Олимпын цахим спортын долоо хоног” арга хэмжээг Сингапур улсад зохион байгуулж, улмаар 2025 онд Саудын Араб улсад “Цахим спортын олимпын наадам”-ыг товлосон билээ.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.