images

Японы хамгийн өндөр настай хүнээр 115 настай эмэгтэй тодорлоо

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2025-01-07


   Дэлхийн хамгийн өндөр настай хүн хэмээн Гиннесийн амжилтын номд орсон Японы иргэн Итоока Томико өнгөрөгч 12 дугаар сарын 29-нд таалал төгссөн билээ. Иймд 115 настай Хаяаши Окаги Японы хамгийн өндөр настай иргэн болов. Тэрбээр Гифү мужийн хамгийн өндөр настай хүнээр 2019 онд тодорч байжээ. 1909 оны хоёрдугаар сарын 9-нд төрсөн тэрбээр нэг сарын гаруйн дараа 116 нас хүрнэ. Х.Окаги үр тарианы худалдаачны гэрт төрсөн бөгөөд 20-иод насандаа бага сургуулийн багштай гэрлэж есөн хүүхэд төрүүлж өсгөжээ. Тэрбээр 105 нас хүртлээ гэр бүлийнхэнтэйгээ амьдарсан бол 112 настайдаа сонин уншиж, эвлүүлдэг тоглоом тоглож чаддаг байв. Харин 110 насандаа найман хүүхэд, 22 ач, зээ, 39 ачинцар, зээнцэр, таван жичтэй байсан гэнэ. Тэрбээр 28 настайдаа хэдийнэ гурван хүүхэдтэй байсан тул түүний том хүүхдүүд өдгөө 80 нас хүрчээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.