Өнгөрсөн онд импорт 2.2 тэрбум, экспорт 781 сая доллароор өсчээ
Чихэнд чимэгтэй
2025-01-07
Монгол улс 2024 оны эхний 11 сарын хугацаанд 158 оронтой гадаад худалдаа хийсний нийт дүн нь 25.2 тэрбум доллар болжээ. Үүний 14.6 тэрбум доллар нь экспорт байсан бол 10.6 тэрбум доллар нь импортын бараа бүтээгдэхүүн байв. Ингэснээр гадаад худалдааны тэнцэл дөрвөн тэрбум долларын ашигтай гарсан байна. Өнгөрсөн онд 528 сая долларын зэсийн хүдэр, баяжмал, 181 сая долларын алт, 153 сая долларын төмрийн хүдэр, баяжмал гадагшаа гаргасан нь экспортын бараа бүтээгдэхүүний нийт дүн 2023 оноос өсөхөд нөлөөлжээ. Харин 382.3 сая доллароор суудлын автомашин, 297 сая доллароор ачааны машин, 196 сая доллароор дизель түлш, 139 сая доллароор бульдозер, экскаватор зэрэг том оврын техникүүд, 91.5 сая доллароор байгалийн хий, 75 сая доллароор цахилгаан шуудан утасны холбооны төхөөрөмж гаднын улсаас худалдаж авсан нь импорт өсөхөд нөлөөлснийг Үндэсний статистикийн хорооноос мэдээлж байв. Манай улс 2023 онд 160 оронтой гадаад худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 24.4 тэрбум доллар болж байв. Хэдий өнгөрсөн онд худалдаа хийх орны тоо буурсан ч нийт гадаад худалдааны бараа эргэлт нэг тэрбум доллароор өссөнөөс гадна импорт 2.2 тэрбум доллар, экспорт 780 сая доллароор тус тус өсчээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.