Оюутнуудыг УИХ-д цалинтай дадлагажихийг урив
Чихэнд чимэгтэй
2025-01-07
Оюутнуудыг хууль тогтоох үйл явцтай биечлэн танилцах, оролцох боломжоор хангахаар “Нээлттэй парламент-дадлагажих хөтөлбөр”-ийг УИХ-аас эхлүүллээ. Нийт 100 оюутныг сонгож авах бөгөөд мэргэжил харгалзахгүй, их сургуулийн гурваас дээш түвшинд суралцаж буй оюутнууд УИХ-ын гишүүдийн ажлын хэсгүүдэд ажиллаж, цалинтай дадлага хийх юм. Мөн хөтөлбөрийн хүрээнд УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу, Ч.Анар, М.Ганхүлэг, Н.Учрал, П.Мөнхтулга, Э.Болормаа, П.Сайнзориг, Э.Одбаяр, Э.Батшугар, Б.Отгоншар, С.Цэлмүүн нарын 20 залуу гишүүн ментороор ажиллах юм байна. Бүртгэл энэ сарын 13-ныг хүртэл энэ цахим холбоосоор явагдах бөгөөд дадлага 16-ны өдрөөс хоёрдугаар сарын 25-ны өдөр хүртэл үргэлжилнэ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.