images

"Volkswagen”, “Xpeng” компани хамтран цахилгаан автомашиныг сүпер хурдан цэнэглэдэг станц байгуулна

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2025-01-07


   Хятадын цахилгаан автомашин үйлдвэрлэгч “Xpeng”, Германы “Volkswagen” компаниуд хамтран ажиллахаар болсноо даваа гарагт зарласнаар хэн хэнийх нь хувьцааны үнэ өслөө. Тэд Хятадад цахилгаан автомашиныг сүпер хурдан цэнэглэдэг станц байгуулах харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан байна. Улмаар Хятадын 420 хотын 20 мянган цэгт цэнэглэх станц байгуулах төлөвлөгөөтэй байгаа аж. Энэ талаар “Volkswagen” группийн дэд ерөнхийлөгч Олаф Корзиновский “Бид Хятадад сүпер хурдан цэнэглэх сүлжээ байгуулж зөвхөн их хотын гэлтгүй алслагдсан хотын иргэд өдөр тутмын амьдралдаа цахилгаан тээврийн хэрэгсэл ашиглах боломжийг бүтээнэ” гэв. Ийнхүү цэнэглэх станц барих нь цахилгаан автомашин үйлдвэрлэгчдийн тулааны нэг талбар болж буй бөгөөд хэдийнэ “Tesla” компани Хятад дахь цэнэглэх станцаа өргөтгөөд эхэлжээ. “Volkswagen” групп нь 2023 онд 700 сая долларын хөрөнгө оруулалтаар “Xpeng” компанийн хувьцааны 4.99 хувийг авсан байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.