images

Өмнөд Солонгос: Хүүхэд асрах чөлөөний тэтгэмжийг сарын 2.5 сая вон болгов

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2025-01-07


   Өмнөд Солонгосын Засгийн газар эцэг, эхийн хүүхэд асрах чөлөөний тэтгэмж дээд тал нь сарын 1.5 сая вон байсныг 2025 онд 2.5 сая болгон нэмэгдүүллээ. Тус улсад эмэгтэйчүүд төрөх нь багасаж байгаа тул дэмжихийн тулд ийм шийдвэр гаргажээ. Ингэснээр ээж, эсвэл аавын чөлөөг 12 сарын хугацаанд авсан ажилтан жилд 18 сая вон авдаг байсан бол энэ жилээс 23.1 сая вон авдаг болно. Мөн хүүхэд асрах чөлөөнд байгаа ажилтан ажилдаа буцаж орсноос хойш зургаан сарын дараа цалингийнхаа 25 хувийг төлдөг байсныг болиулжээ. Улмаар жижиг, дунд үйлдвэр эрхлэгч байгууллага ажилтандаа нэг жилийн хүүхэд асрах чөлөө өгөөд түр орлон гүйцэтгэгч ажилд авбал жилд 14.4 сая вон хүртэлх татаас олгохоор болсон байна.

Эх сурвалж: Korea.net

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.