images

Таэквондогийн оны анхны тэмцээнд 500 гаруй тамирчин оролцжээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-01-07


  "Хаадын зарлиг" клубын нэрэмжит таэквондогийн анхдугаар тэмцээн энэ сарын 4-5-ны өдрүүдэд болж, хот хөдөөгийн 16 клубын 520 тамирчин оролцлоо. 2025 оны анхны таэквондогийн энэхүү тэмцээнд бүх насны ангиллын тамирчид таван төрлөөр өрсөлджээ. Тэгвэл багийн дүнгээр тэргүүн байранд Сүхбаатар аймгийн “Эхлэл” клуб, дэд байранд Улаанбаатар хотын “Мөнх хөх сүлд” клуб, гуравдугаар байранд “Илд бамбай” клуб тус тус шалгарсан байна. Улмаар тэргүүн байрыг нэг сая таван зуун мянган төгрөг, дэд байрыг нэг сая төгрөг, гуравдугаар байрыг найман зуун мянган төгрөгийн шагнал дагалджээ. Үүнээс гадна шилдэг эрэгтэй, эмэгтэй тамирчид ОХУ-ын Улаан-Үд хотод болох тэмцээний зардлаар шагнуулжээ. Тэмцээний хамгийн залуу оролцогч нь таван настай байв. Сонирхуулахад, 2021 онд байгуулагдсан "Хаадын зарлиг" клубт нийт 2000 гаруй хүүхэд, залуус суралцсанаас зургаан тамирчин ДАШТ-д түрүүлж, 10 тамирчин Дэлхийн цомоос алтан медаль хүртэж, тав нь Азийн аварга, 100 гаруй нь улсын аварга тамирчид болжээ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.