Казахстанд осолдсон онгоцны хар хайрцгийг шалгаж байна
Анд нөхдийн мэдээ
2025-01-07
Азербайжаны нийслэл Баку хотоос ОХУ-ын Чеченийн нийслэл Грозный руу нисэж явсан “Azerbaijan Airlines” компанийн “Embraer 190” онгоц 12 дугаар сарын 25-нд Казахстанд осолдсон билээ. Ослын шалтгааныг тодруулахын тулд хар хайрцгийг нь агаарын хөлгийг үйлдвэрлэгч Бразилын “Embraer” компани руу Казахстан улс явуулсан байна. Улмаар Азербайжан, Бразил, Казахстан, Оросын төлөөлөл оролцон онгоцны нислэгийн өгөгдөл, хар хайрцагны бичлэгийг шалгаж байгаа аж. Бразилын талаас ямар нэг үр дүн гарвал аль болох хурдан мэдээлэхээ амлажээ. Энэ ослын шалтгааныг ОХУ-тай холбон үзэж буйгаа Азербайжаны ерөнхийлөгч Ильхам Альев хоёр ч удаа илэрхийлээд байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.