Шахмал түлшний стандартыг шинэчилбэл агаарын бохирдол 25 хувиар буурна
Чихэнд чимэгтэй
2025-01-08
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газрын зарим гишүүн өчигдөр “Тавантолгой түлш” компанийн зүүн бүсийн үйлдвэрт очиж шахмал түлшний чанарыг сайжруулахаар хийж буй ажилтай танилцлаа. Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар энэ үеэр шахмал түлшний стандартыг 2025 онд багтаан шинэчилбэл агаарын бохирдол 25 хувиар буурах тооцоо гарсныг энэ үеэр танилцууллаа. Мөн түлшний чанарыг сайжруулахын тулд түүхий эдийг нь Тавантолгойн уурхайн “0” давхаргын, стандартын шаардлага хангасан баяжуулсан нүүрсээр солихоор болжээ. Түүнээс өмнө гэр хорооллын 198 мянган өрхөөс 50 мянга гаруйг нь хийн түлшинд шилжүүлж, 32 мянган айлын стандартын шаардлага хангахгүй байгаа зуухыг шинэчилнэ. Энэ ажлыг хийхийн тулд Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах арга хэмжээний тухай хуулийн төсөл боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахад бэлдэж байгаа ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.