Баянхонгор: "Ерөнхийлөгчийн цом"-ын эзэн Э.Батмагнай залуу бөхчүүдэд бэлтгэлийн хувцас хандивлав
Чихэнд чимэгтэй
2025-01-08
2024 оны “Ерөнхийлөгчийн цом”-ын эзэн, улсын начин Э.Батмагнай дасгалжуулагч багш С.Мөнхдуулдахын хамт энэ даваа гарагт Баянхонгор аймгийн удирдлагуудтай уулзжээ. Энэ үеэрээ 4.5 сая төгрөгийн үнэ бүхий 30 ширхэг чөлөөт бөхийн өмсгөл болон гутлыг орон нутгийнхаа залуу бөхчүүдийн бэлтгэл сургуулилалтад дэмжлэг болгон хандивласан байна. Өнгөрсөн оны 12 дугаар сарын 29-нд болсон “Ерөнхийлөгчийн нэрэмжит цом”-ын төлөөх шилдэг 128 бөхийн барилдаанд улсын начин Э.Батмагнай анх удаа зодоглохдоо долоо даван түрүүлж, энэ цомыг авсан зургаа дахь аймаг нь Баянхонгор болсон билээ. Баянхонгор аймгийн Жинст сумын уугуул тэрбээр 2012 оноос чөлөөт бөхийн спортоор хичээллэж, дасгалжуулагч багш С.Мөнхдуулдахын удирдлага дор аймагтаа бэлтгэл сургуулилтаа хангадаг байжээ. Улмаар энэ төрлөөрөө өсвөр үе, залуучуудын улсын гурван удаагийн аварга болсноос гадна тив, дэлхийн олон тэмцээнд амжилт гаргаж ОУХМ цолонд хүрсэн юм. Тэрбээр 2022 оны Үндэсний их баяр наадмаар 21 насандаа улсын начин цол хүртсэн билээ.
Гэрэл зургийг: "Нээлттэй Баянхонгор"
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.