images

АНУ-ын нэгэн жижиг хотын иргэд Монголын тухай ярилцах гэж байна

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2025-01-08


   АНУ-ын иргэн, дэлхийгээр аялагч, гэрэл зурагчин Пола Райт Монголд аялахдаа авсан гэрэл зураг, бичлэгээ нутгийнхандаа танилцуулж, аяллын сониноо хуваалцахаар болжээ. Тэрбээр Массачусетс мужийн далайн эргийн Ньюберипорт хотод ирэх 15-ны өдөр яриа хийх юм байна. Тус хотын “The Greater Newburyport Village” бүлгэм “Village Talk” хэмээх энэ яриаг 2015 оноос хойш тогтмол явуулж байгаа аж. Ярианд уригдсан зочид нийгэм, соёл, боловсролын туршлагаа хуваалцдаг бол сонсогч өндөр настнууд нь шинэ туршлага, боломж, сэтгэл хөдөлгөм зүйлсийг сонсон хоорондоо нөхөрлөдөг байна. Ийм зорилготой тус байгууллага жилд 12 удаа буюу сард нэг удаа зохион байгуулдаг энэ ярианыхаа 2025 оныхыг Монголын аяллын сэдвээр эхлүүлэхээр болжээ. Аялагч П.Райт Улаанбаатарт хөөмийчидтэй уулзаж, хоттой бага зэрэг танилцаад говь руу явсан байна. Ингээд малчидтай танилцаж, говийн хүнд ширүүн нөхцөлд хэрхэн амьдарч, юу идэж уудгийг нь мэдсэн гэнэ. Тэрбээр "Тал нутгийн нүүдэлчид яаж амьдарч, юу идэж уудаг, би яг түүнийг нь дуурайж явсан" гэжээ. П.Райт гэрэл зурагчныхаа хувьд Буддын сүм, Улаанбаатар хот, говь, таван хошуу мал, уулсын зургийг авснаа "The Greater Newburyport Village” бүлгэмийнхэнд үзүүлэх аж. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.