Нийслэлд 412 мянган мал өвөлжиж байна
Чихэнд чимэгтэй
2025-01-08
Нийслэлийн суурьшлын бүсэд энэ өвөл 412 мянга гаруй толгой мал өвөлжиж байна. Өнгөрсөн оны жилийн эцсийн мал, тэжээвэр амьтан, хашаа, худгийн тооллогын дүнгээр Улаанбаатар хотод 412779 толгой мал тоологджээ. Энэ нь өмнөх оноос 3.4 хувиар буурсан үзүүлэлт юм. Малын тоог бүсчлэлээр нь авч үзвэл хамгийн их нь Багануур дүүрэгт, хамгийн бага нь Багахангай дүүрэгт тус тус байна. Малтай иргэд мөн Сонгинохайрхан, Баянзүрх, Хан-Уул, Налайх дүүрэгт байгаа бөгөөд мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсэд мал тоологдоогүй ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.