АШУҮИС-ийн оюутнууд Японд дадлага хийлээ
Чихэнд чимэгтэй
2025-01-08
Монголын Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн оюутан, төгсөгчид Японы Токио Ариакэ анагаах ухааны их сургуульд сар орчмын хугацаанд дадлага хийжээ. Дадлага, сургалтыг Монгол, Японы уламжлалт анагаах ухааны төвийн эмч нар хамтран зохион байгуулсан бөгөөд уламжлалт анагаах ухааны ангийн 14 оюутанд мэргэжлийн хичээл, гурван төгсөгчид мэргэшүүлэх сургалт орсон байна. Мөн энэ үеэр Улаанбаатар дахь Японы Элчин сайдын яамны эрүүл мэндийн атташэ Китазава Акихиро хоёр сургуулийн хамтын ажиллагаа болон сургалтын үйл ажиллагаатай танилцаж цаашид дэмжиж ажиллахаа илэрхийлсэн байна. Токио хотын Ариакэ дүүрэгт байдаг Эрүүл мэнд, анагаахын шинжлэх ухааны их сургууль нь АШУҮИС-тай тогтоосон хамтын ажиллагааныхаа хүрээнд эмчилгээний тоног төхөөрөмж өгөх, оюутнууд сургах, төгсөгчдийг мэргэшүүлэх, үнэ төлбөргүй эрүүл мэндийн үзлэг зохион байгуулах зэргээр манай улсад тусалж иржээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.