images

Дрон жолоодлогын улсын аварга шалгаруулна

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-01-09


   Монгол улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит, нисгэгчгүй нисэх төхөөрөмж жолоодлогын улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээн “DRONECON 2025” энэ сарын 25-26-ны өдрүүдэд болохоор товлогдсон билээ. Мэргэжлийн, сонирхогчдын, тоглоомын, өөрөө угсрах гэсэн дөрвөн төрлөөр явагдах тус тэмцээнийг зохион байгуулагчдын зүгээс зарим мэдээллийг олон нийтэд танилцууллаа. Тухайлбал, сонирхогчдын төрөлд оролцогчид ердийн сойдоггүй, хэлхээний хүчдэл 25.5 вольтоос ихгүй, өөрийн хувийн дроныг бэлтгэж оролцох ажээ. Тэмцээн 20 метр өргөн, 25 метр урттай, таван метрийн өндөр талбайд явагдах бөгөөд оролцогч тусгайлан зассан саад дундуур өгсөх, уруудах нислэг үйлдэж, талбайн дунд байрлах объектын 360 градус дүрс бичлэгийг аваад үргэлжлүүлэн дроныг барианд буулгах даалгаврыг гүйцэтгэнэ. Улмаар гүйцэтгэлийг нислэгийн хугацаа болон ашигтай дүрс авсан үзүүлэлтээр оноо өгч дүгнэх ажээ. Сонирхогчдын ангиллын шагналын сан зургаан сая төгрөг бөгөөд эхний гурван байрыг шалгаруулна. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.