Өмнөговийн багш нар Турк улсад туршлага судалж байна
Чихэнд чимэгтэй
2025-01-09
Өмнөговь аймгийн бага ангийн багш нар Турк улсад туршлага судалж байна. Тус аймгийн ЗДТГ багшийн үнэлгээгээр сүүлийн гурван жил дараалан сайн үнэлэгдсэн багш нараа ийнхүү гадаадад туршлага судлах хөтөлбөрт хамруулж байгаа ажээ. Багш нарын төлөөлөл Туркийн Бурса хотын "Натиллус" олон улсын сургуульд сургалтад хамрагдаж байгаа юм. Уг арга хэмжээг Өмнөговь аймаг дахь "Оюу толгой" компанийн "Говийн оюу" хөгжлийг дэмжих сангаас санхүүжүүлэн “Боловсрол Өмнөговь” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлсэн байна. Тус аймаг уг хөтөлбөрийг өнгөрсөн оны есдүгээр сарын 25-нд эхлүүлсэн юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.