Цэргийн чуулгын морин хуурчид Хавдрын эмнэлгийн өвчтөнүүдэд хөгжим тоглож өгөв
Чихэнд чимэгтэй
2025-01-09
Хавдар судлалын үндэсний төвд өчигдөр Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын морин хуурчид тоглолт хийлээ. Үндэсний Батлан хамгаалахын их сургуулийн харьяа тус чуулгын морин хуурч Г.Дүгэрсүрэн, Б.Мөнхзул, Д.Өлзийбаяр, Б.Улсболд, Б.Амарсайхан, С.Лүндээжанцан нар "Идрэнгийн говиор", "Жалам хар", "Үүлэн бор", "Монгол аялгуу", "Татлагын холбоо", "Хартай сарлаг", "Төвөргөөн", "Татлага" зэрэг бүтээлүүдийг сонирхуулсан байна. Чуулгын уран бүтээлчид хавдартай тэмцэж яваа иргэдэд урам зориг, итгэл найдвар бэлэглэх "Хавдрын эсрэг хөгжмөөр нэгдэцгээе” уриан дор зохиогддог хөгжимт эмчилгээний аяны хүрээнд энэ тоглолтыг хавдрын эмнэлэгтэй хамтран зохион байгуулжээ. Тэд өнгөрсөн жилүүдэд нийгмийн хариуцлагын хүрээнд тоглолт, уран бүтээлээ зорилтот бүлгийн иргэдэд хүргэсээр ирсэн бөгөөд шинэ оны анхны тоглолтоо үүгээр эхлүүлж байгаагаа мэдэгдсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.