images

АНУ-ын Элчин сайдын яам зүрхний цохилт хэмжигч 2000 төхөөрөмж хандивлалаа

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2025-01-09


   АНУ-ын Иргэний цэргийн дэмжлэгийн алба, Улаанбаатарт суугаа Элчин сайдын яамнаас Монгол улсад томуу, томуу төст өвчний тархалтыг бууруулахад зориулж зүрхний цохилт хэмжигч 2000 төхөөрөмж хандивлалаа. Пульсоксиметр хэмээх энэ төхөөрөмж нь зүрхний цохилтоос гадна захын судсан дахь хүчилтөрөгчийн ханамжийг хэмждэг бөгөөд "Ази Фарм", "Монос" эмийн санд дунджаар 100 мянган төгрөгөөр худалдаалагдаж байна. Тусламжийг хүлээн авсан ЭМЯ-ны Санхүүгийн газрын дарга Э.Мөнхсүх “Томуугийн энэ улиралд Улаанбаатар болон орон нутгийн эмнэлгийн эмч, сувилагч нар иргэдэд илүү сайн тусламж, үйлчилгээ үзүүлэхэд эдгээр багаж нэмэр болох нь дамжиггүй” гэжээ. ЭМЯ пульсоксиметрийг Улаанбаатар хот болон нийслэлийн ойролцоох ачаалал ихтэй байгаа улсын эмнэлгүүдэд хуваарилихаа мэдэгдсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.