images

Холбоочин цэргүүд долоо хоногийн гурван өдөр монгол бичиг үзэж байна

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-01-09


   Зэвсэгт хүчний 013 дугаар ангийн холбоочин цэргүүд монгол бичгийн сургалтад хамрагдаж эхэллээ. Тэдэнд үсэг, зурлага, холбоос заах, богино үг холбож уншиж сургах хичээлийг долоо хоногийн гурван өдөр орохоор төлөвлөжээ. Ингэхдээ Сонгинохайрхан дүүргийн “Насан туршийн суралцахуй төв”-ийн багш нартай хамтарч байгаа аж. Хошууч генерал Р.Гаваагийн нэрэмжит тус анги 1929 онд байгуулагдсан бөгөөд Монголын цэргийн ууган ангиудын нэг юм. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.