images

Дэлхийн оюутны өвлийн спортын их наадамд Монголын 20 тамирчин оролцоно

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2025-01-09


   Дэлхийн оюутны өвлийн спортын их наадам энэ сарын 13-23-ны хооронд Италийн Турин хотноо болох гэж байна. Тус наадамд Монголын 20 тамирчин уулын цана, уран гулгалт, гүйлтийн цана, шорт трэк, снөүбордын төрөлд өрсөлдөх бөгөөд тамирчдын эхний хэсэг нэгдүгээр сарын 7-нд Италийг зорьжээ. Түрүүлж очсон гүйлтийн цанын гурван тамирчин өнөөдөр тамирчдын хотхонд байрласан байна. Тэд Турины наадмын өмнө Францад болсон Олон улсын уулын цанын холбооны тэмцээнд оролцсон юм. Араас нь уулын цана, снөүбордын тамирчид очиж Италийн баруун хойд хэсэгт Франц улстай хил залгаа орших Бардонекчиа хотноо байрлах тамирчдын тосгонд очиж, бэлтгэлээ хийгээд тэмцээндээ оролцох аж. Энэ жилийн наадамд 57 орны 2000 оюутан оролцож спортын 11 төрлөөр 90 багц медалийн төлөө өрсөлдөнө.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.