images

Хятадын эрдэмтэд саран дээр туг хийсгэхээр зорьж байна

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2025-01-09


   Хятадын Гүн сансрын судалгааны лаборатори 2026 онд хөөргөх “Chang'e-7” төхөөрөмжөөр сар руу туг илгээж өмнөд туйл дээр нь намируулахаар зорьж буйгаа зарлалаа. Лабораторийн захирал "Саран дээр агааргүй тул тугийг дэлхий дээрх шиг намируулах хэцүү" гэжээ. Гэхдээ эрдэмтэд цахилгаан соронзон харилцан үйлчлэлээр сарны өмнөд туйлд давлагаалах хөдөлгөөн үүсгэхээр судалгаа, туршилт хийж байна. Хэрэв тэдний оролдлого амжилттай болбол сарны гадаргуу дээр туг хийсгэсэн анхны тохиолдол болох юм. Энэ санаа анх Хунань мужийн Чанша хотын бага сургуулийн сурагчдаас гарчээ. Улмаар Гүн сансрын судалгааны лаборатори сансрын хөтөлбөрийг залууст сурталчилж, ирээдүйд тэдний сонирхлыг сансрын судалгаанд татах зорилгоор энэ санаачилгыг нь ажил хэрэг болгохоор шийдсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.