images

Монголбанк өнгөрсөн онд иргэдээс 16.5 тонн алт худалдаж авчээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-01-10


   Монголбанк өнгөрсөн онд иргэдээс нийт 16.5 тонн алт худалдан авчээ. Банкны албан ёсны мэдэгдэлд дурдсанаар, энэ нь өмнөх оныхтой харьцуулахад найман хувиар буурсан үзүүлэлт аж. Алт нь аюулгүй байдал, хөрвөх чадвар, өгөөжтэй байдлаараа дэлхий улс орнуудын төв банкны чухал нөөц болдог бөгөөд Монголбанк ч мөн Монголын алтны хамгийн том эзэмшигч билээ. Тэгвэл манай улсад алт худалдан авах нь багассан ч 2024 оны эцэс гэхэд гадаад валютын нөөц түүхэн дээд хэмжээнд хүрч 5.5 тэрбум доллар болсон юм. Сонирхуулахад, тухайн улсын нийт олборлосон алтны тавны нэг нь төв банкинд хадгалагддаг гэсэн судалгааг мэргэжилтнүүд гаргажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.