images

Монгол тамирчид мөсөнд авиралтын дэлхийн цомын төлөө гурван тивийн таван улс дамжин өрсөлдөнө

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-01-10


   Монголын мөсөнд авиралтын тамирчид энэ сарын 10-13-ны өдрүүдэд Өмнөд Солонгосын уулархаг бүсийн Чонгсон хотод болох Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор тус улсад очоод байна. Тэмцээнд О.Сайханжаргал, Б.Баярмаа, Н.Сэлэнгэ, Ж.Амина, Ч.Мандахбаяр, Н.Хэрлэн, Б.Мөнхбаатар, А.Зоригтбаатар нарын манай найман тамирчин оролцоно. Тамирчид тэмцээний бэлтгэлээ 16 хоногийн турш “Найрамдал” төв дэх мөсөнд авиралтын хананд базаажээ. Улмаар ирэх хоёр сарын хугацаанд гурван тивийн таван улс дамжин дэлхийн цомын төлөө өрсөлдөнө. Эдгээр тэмцээнүүдэд Олон улсын уулчдын холбооны гишүүн 25 орны 150 гаруй тамирчин оролцох юм. 

   Мөсөнд авиралтын дэлхийн цуврал тэмцээний техникийн болон хурдны төрөлд хамгийн олон оноо цуглуулсан тамирчин тухайн жилийн аварга болж чансааг тэргүүлдэг. 2024 онд техникийн төрөлд эрэгтэйчүүдийг Өмнөд Солонгосын тамирчин Ли Янгён, эмэгтэйчүүдийг Вунсон Шин тэргүүлсэн бол хурдны төрөлд эрэгтэйчүүдийг Монголын тамирчин Ч.Мандахбаяр, эмэгтэйчүүдийг Чехийн Анета Лоузецка тэргүүлж байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.