11 аймгийн 1000 малчин өрхөд хүмүүнлэгийн тусламж хүргэнэ
Чихэнд чимэгтэй
2025-01-10
Монголын Улаан загалмайн нийгэмлэгийн тусламжийн цуваа 11 аймгийн 1000 малчин өрхөд хүмүүнлэгийн тусламж хүргэхээр өчигдөр Улаанбаатар хотоос хөдөллөө. Ус цаг уур, орчны шинжилгээний газраас энэ жил Увс, Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Дархан, Сэлэнгэ, Хөвсгөл, Баян-Өлгий, Ховд, Завхан аймгийн 50 сумыг зудын эрсдэлтэй хэмээн тооцоолжээ. Тиймээс цаг уурын асуудал хариуцсан албан ёсны байгууллагын урьдчилсан мэдээнүүдэд үндэслэн тусламж хүргэж эхэлж байгаа нь энэ юм. Тусламжид малын эрдэс тэжээлийн багц (долооц, загасны тос, туурайн тос, нүдний тос, амин тун) байгаагаас гадна малчдын "Хаан банк"-ны дансанд 550 мянган төгрөг шилжүүлэх аж. Малчид тусламжийг орон нутаг дахь Улаан загалмайн нийгэмлэгийн ажилтнуудаар дамжуулж авна. Мөн ийм тусламж чухал хэрэгцээтэй байгаа хүмүүст хүрэх зорилгоор цөөн малтай болон отроор өвөлжиж буй, жирэмсэн, эсвэл хөхүүл ээж, 16 хүртэлх насны гурваас дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эсвэл эх, 16 хүртэлх насны таваас дээш хүүхэдтэй, өндөр настан, эсвэл хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй малчин өрхүүдийг сонгожээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (1)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
ard tvmen
yaag malchidad ni hvrgej uguhgvi bol naaguur bgaa sumiin zasag dargiin gazart suuj bdg heden avgai nariin hool bolood duusdiimda
2025-01-10
Хариулах (0) (0)ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.