images

Монгол улсын гадаад паспорт дэлхийд 76 дугаарт жагсав

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2025-01-10


   Английн Лондон хотод төвтэй “Henley and Partners” байгууллага 2025 оны “Henley Passport Index”-ийг гаргаснаа танилцуулав. Дэлхийн улсуудын иргэд хэр олон оронд визгүй зорчих эрхтэй байдгаар эрэмбэлсэн энэ оны жагсаалтыг 227 орны 195 руу нь визгүй зорчдог Сингапур улс тэргүүлж хамгийн хүчирхэг гадаад паспорттой орон болжээ. Улмаар Япон (193), Финланд, Франц, Герман, Итали, Испани, Өмнөд Солонгос (192), Австри, Дани, Ирланд, Люксембург, Нидерланд, Норвеги, Швед (191) жагсаалтыг удаалав. Харин 66 улсад визгүй зорчдог манай улс 199 орноос 76 дугаарт орсон байна. 2006 оноос хойш жил тутам гарч буй энэ жагсаалтад Монгол улсын байр сүүлийн жилүүдэд 72-87 дугаар байранд хэлбэлзэж иржээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.