Монгол, Энэтхэг улс геологи, хайгуулын салбарт хамтарна
Чихэнд чимэгтэй
2025-01-10
Энэтхэгийн Засгийн газар геологи, хайгуулын салбарт манай улстай хамтран ажиллахаар зэхэж байгаа тухай “Reuters” агентлаг мэдээллээ. Монгол улс зэс, коксжих нүүрсээр баялаг, харин Энэтхэгийн тал эрчим хүч, барилга, цахилгаан тээврийн хэрэгсэл үйлдвэрлэх зорилгоор зэс, ган хайлуулахад зориулж коксжих нүүрс ихээр худалдан авдаг. Иймд хоёр тал геологи, хайгуулын салбарт хатран ажиллах Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулахаар тохиролцон тун удахгүй гарын үсэг зурахаар төлөвлөж байгаа аж. Монголын Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам буюу хуучнаар УУХҮ-ийн дэд сайд тус улсын Элчин сайд Атул Малхари Готсурвэг өнгөрөгч оны хавар хүлээн авч уулзахдаа уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаанд Энэтхэгийн аж ахуйн нэгжүүдийг өргөнөөр оролцуулах тухай тохиролцохын зэрэгцээ энэ салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлж байв. Улмаар тус улсын “JSW Steel” компани 30 мянга, SAIL компани 5 мянган тонн коксжих нүүрсийг 2024 оны долоодугаар сард Монголоос туршилтын журмаар худалдан авсан билээ.
Нүүр зураг: УУХҮ-ийн дэд сайд Б.Уянга, Энэтхэгийн Элчин сайд Атул Малхари Готсурвэ нар, 2024 оны тавдугаар сар.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.