Увс: Хилчид 200 морины хүчтэй цасны мотоциклтой болжээ
Чихэнд чимэгтэй
2025-01-10
Увс аймгийн Сагил суманд байрлах Хилийн цэргийн 0245 дугаар ангийн хилчид хоёр ширхэг цасны мотоциклтой боллоо. Тэд шинэ техникийг албанд ашиглаж эхэлсэн бөгөөд цас их унадаг онцлогтой учир хилчид саад бартаа ихтэй газруудад хүрч, албаны үйл ажиллагаагаа шуурхай, тасралтгүй явуулах боломж ийнхүү бүрджээ. 200 морины хүчин чадалтай уг хоёр мотоциклийг Увс аймгийн Улаангом сумын хил хамгаалалтад туслах хүчний салбар зөвлөлөөс олгосон байна. Тус салбар зөвлөл нь хил хамгаалах байгууллага, албан хаагчдын ажиллах орчныг сайжруулах тал дээр анхаарч ажиллах үүрэгтэй юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.