images

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ Хацү башёд барилдана

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2025-01-10


   Японы мэргэжлийн сүмо бөхөд идэвхтэй барилдаж буй цорын ганц ёкозүна цолтой бөх Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ оны эхний башёд барилдана гэдгийг Исэгахама дэвжээнээс мэдээлэв. Тэрбээр 2024 оны долоодугаар сард Эзэн хааны цомыг 10 дахь удаагаа хүртэх зорилгоо биелүүлсэн юм. Гэхдээ өнгөрсөн оны зургаан башёгийн хоёрт нь нэг ч алгасалгүй 15 барилдаж түрүүлсэн бол хоёрыг бүрэн дуусгалгүй дундаас нь орхиж, хоёрыг нь алгассан юм. Хоёр өвдөгний бэртэл, чихрийн шижин өвчний зовуурийн улмаас өнгөрөгч Кюүшү башёг алгасахад дэвжээний багш нь хэлэхдээ “Тэрүнофүжигийн эн тэргүүний зорилго бол ирэх нэгдүгээр сарын башё” гэж байв. Энэ удаагийн башёд Хоошёорюү С.Бямбасүрэн, Котозакүра нар ёкозүна цолны болзол хангахын төлөө барилдах тул сүмо сонирхогчдын анхаарлыг ихээхэн татаж байна. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.