images

АНУ: Худалдаж авсан хуучин тавилга дотроос гарч ирсэн үнэтэй эдийг дэлгүүрт нь буцаан өгчээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-01-13


   АНУ-ын Техас мужийн Даллас хотын иргэн Аманда ДеВитт саяхан хямд үнээр хуучин тавилга худалдаж аваад онгойлгож үзтэл дотроос нь өндөр үнэтэй эд зүйлс гарч иржээ. Их Британийн The Daily Mail сонины мэдээлснээр, тэрбээр энэ тухайгаа “TikTok” сүлжээнд видео бичлэг болгон нийтэлж, тухайн эд зүйлсийг худалдаж авсан дэлгүүрт нь буцааж өгсөн байна. А.ДеВитт хуучин барааны дэлгүүрээс 400 доллароор шүүгээ худалдаж аваад гэртээ авч ирэн онгойлгож үзтэл дотроос нь Францын тансаг зэрэглэлийн “Hermes” брэндийн лого бүхий улбар шар өнгийн хайрцагнууд, мөн “Tiffany & Co” брэндийн үнэт эдлэлийн хайрцаг гарч иржээ. Хайрцаг дотор зах хүрээгээрээ алтлаг шар өнгийн хээтэй, өндөр үнэтэй 12 ширхэг хоолны таваг  байсан байна. Эдгээр таваг дэлгүүрт тус бүр нь 250 доллароор зарагддаг ажээ. Тэрбээр даруй дэлгүүрийн худалдагчид тэдгээрийг буцааж өгсөн байна. Үнэтэй тавгууд нь олон жилийн өмнө дэлгүүрийн эзэн хуримын ёслолдоо зориулж авсан дурсгалтай эд байжээ.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.