images

Австрали: Ууланд төөрсөн залуу хоёр долоо хоногийн дараа эсэн мэнд олджээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-01-13


   Австралийн уулархаг нутгаар явган аялж яваад сураггүй алга болсон 20 гаруй насны оюутан хоёр долоо хоногийн дараа эсэн мэнд олджээ. “New York Times” сонины мэдээлснээр, 23 настай Харди Назари өнгөрсөн сарын 26-ны өдөр Сиднэй хотоос өмнө зүгт 380 км-ийн зайд орших “Коскуйско” тусгай хамгаалалттай газарт хоёр найзынхаа хамт аялж яваад сураггүй алга болсон аж. Тэд уулын замд салж яваад орой 20 цагийн орчимд ойролцоох жуулчны бааз дээр уулзахаар тохиролцсон боловч Х.Назари ирээгүй тул найзууд нь даруй цагдаад мэдэгджээ. Ингээд түүнийг эрэн хайх ажиллагаанд нийт 400 гаруй албан хаагчийг дайчилж арав гаруй хоног хайж, сүүлдээ онгоц хөөргөж эрээд олоогүй байна. Харин түүнийг алга болсноос хойш 13 хоногийн дараа ууланд аялж явсан аялагч олсон бөгөөд тэрбээр “Би төөрсөн. Маш их цангаж байна” гэсэн үг арай ядан хэлсэн аж. Төөрч явахдаа тэрбээр азаар ууланд байсан хоосон оромж дотроос нэг уут үзэмтэй самар олж авсан бөгөөд горхины ус ууж, самраа ариглан идсээр ийнхүү хоёр долоо хоногийг өнгөрөөжээ. Эдүгээ Х.Назарийн биеийн байдал хэвийн, гэртээ сувилуулж байгаа аж.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.