images

Мөсөнд авиралтын тамирчин ах дүү дэлхийн цомоос мөнгөн медаль хүртлээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-01-13


   Мөсөнд авиралтын дэлхийн цомын аварга шалгаруулах цуврал тэмцээн Өмнөд Солонгосын Чонсоноос эхэлж, Монголын тамирчин ах дүү Н.Хэрлэн, Н.Сэлэнгэ нар хос мөнгөн медаль хүртлээ. Тэд хоёул ОУХМ цолтой, Говь-Алтай аймгийн Тонхил сумын "Сутайн бор" клубийн тамирчид бөгөөд аав Х.Нямдоо нь клубийг үүсгэн байгуулсан мөсөнд авиралтын спортын дасгалжуулагч ажээ. Н.Хэрлэн энэ тэмцээний эрэгтэйчүүдийн хурдны төрөлд Ази тивийн аваргын мөнгөн медалийн болзлыг мөн хангасан бөгөөд Дэлхийн цомын алт, мөнгө, хүрэл медалийн иж бүрдэлтэй болов. Харин Н.Сэлэнгэ Ази тивийн аварга шалгаруулах эмэгтэйчүүдийн хурдны төрөлд алтан медалийн болзол хангажээ. Өмнөд Солонгосын Чонсонд хоёр жил тутам зохиогддог Ази тивийн мөсөнд авиралтын аварга шалгаруулах тэмцээн, дэлхийн цомын тэмцээнтэй хамт явагддаг уламжлалтай. Монгол улс Ази тивийн мөсөнд авиралтын гурван аваргатай бөгөөд тэд бүгд “Сутайн бор” клубийн тамирчид ажээ. Энэ удаагийн тэмцээнд манай улсаас нийт найман тамирчин оролцсон юм. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.