images

“Сити” их сургууль Куба улсад туслав

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2025-01-13


   Монголын “Сити” их сургуулийн ерөнхийлөгч Ц.Байгалмаа өнгөрсөн онд Кубад болсон хоёр хар салхи, газар хөдлөлтийн улмаас учирсан хохирлыг арилгахад зориулж сургуулийнхаа ажилчид, оюутнуудаас цуглуулсан гурван сая төгрөг буюу 850 еврогийн хандивыг Элчин сайд Хорхе Альберто Феррер Родригест гардуулан өгсөн талаар тус улсын periodico26.cu сайт мэдээллээ. Элчин сайд хандивыг "Хоёр орны иргэдийн нөхөрлөлийн бэлгэ тэмдэг болсон санаачилга" хэмээн талархан хүлээн авчээ. Мөн тус сайт өнгөрсөн жил Монгол улс Куб дахь НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөрөөр дамжуулан нэг сая доллар өгснийг дурдсан байна. Энэ мөнгийг жирэмсэн эхчүүд, эмзэг бүлгийн хүнсний аюулгүй байдлыг дэмжихэд зориулж өгсөн нь 50 мянга орчим хүнд хүрсэн гэнэ. Тэр 50 мянган хүний 2900 нь жирэмсэн эх, 44600 нь эмзэг бүлгийн иргэд байжээ. Мөн энэ сарын 1-нд Кубын хувьсгал ялсны 66 жилийн ойн баярын мэндийг ерөнхийлөгч У.Хүрэлсүх тус улсын ерөнхийлөгч Мигел Диас-Канелд хүргэсэн юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.