images

“Харбин” киног 117 улс худалдан авчээ

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2025-01-13


   Солонгосын тусгаар тогтнолын төлөө тэмцэгч Ан Жунгёны түүхээс сэдэвлэсэн “Харбин” кино 2024 оны эцсээр Өмнөд Солонгосын театруудын дэлгэцнээ гарч эхэлсэн билээ. Нээлтээ хийхээсээ өмнө Торонтогийн олон улсын кино наадамд оролцож дэлхийн зах зээлд танигдсан тус бүтээлийг Япон, Америк, Франц, Тайвань, Австрали, Испани тэргүүтэй 117 улсын кино театрууд худалдан аваад байгаа гэнэ. Монгол, Өмнөд Солонгос, Латви улсад зургийг нь авсан, жүжигчин Хён Бин гол дүрийг нь бүтээсэн энэ киноны албан ёсны борлуулагч нь “CJ E&M” компани юм. Кино нээлтээ хийсэн Зул сарын өдрөө АНУ, Сингапурт, нэгдүгээр сарын 1-2-нд Малайз, Индонезид гарсан бол ирэх 23-нд Австрали, Шинэ Зеланд, 29-нд Тайваньд гарах гэнэ. Монголын кино театруудад уг кино хэдийнэ гарч эхэлсэн билээ. Энэ сарын 9-ний байдлаар Өмнөд Солонгост “Харбин” киноны 3.82 сая тасалбар зарагдсан бөгөөд кино дотоодын үзэгчдийн тоогоор 16 өдрийн турш тасралтгүй тэргүүлж байгаа аж.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.